logo
БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ

Дасгал хийж байх үед шөрмөс татах нь цөөнгүй. Тэр тусмаа тогтмол өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг тамирчдын дунд элбэг тохиолддог. Тэгвэл бидний хэлж заншсанаар шөрмөс яагаад татдаг талаар товчхон тайлбарлаж өгье.

Хүний биеийн 75 хувь нь ус шингэнээс тогтдог гэж үздэг. Хүний бие дэх ус нь эсийн дотор болон эс засвар харилцан тэнцвэртэйгээр оршино. Энэхүү тэнцвэрийг хадгалдаг гол зохицуулагч нь натри, калийн шахуургын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл эсэд шингэнийг нэвтрүүлэх, эсээс шингэнийг гадагшлуулахад натри, кали электролит оролцдог. Бодисын солилцоо эсийн дотор явагдана. Ингэхдээ эсийн доторх шингэн орчинд өрнөнө. Натри, кали электролитийн тэнцвэр алдагдсанаар эс дотор бодисын солилцоо хямралд ордог. Үүний гадаад илрэл нь арьс хуурайших, арьс үрчийх, булчингийн ажиллах чадвар буурах, шөрмөс татах, амархан ядрах, зүрхний цохилт олшрох, артерийн даралт хэлбэлзэх, толгой өвдөх, сэтгэн бодох чадвар удаашрах зэрэг шинжүүд илэрдэг.

Хүний бие электролитоо хөлсөөр, шээсээр, суулгаснаар их хэмжээгээр алддаг. 

ХӨЛСӨӨР…

Халуун орчинд удаан хугацаанд ажиллах, дасгал хөдөлгөөн хийх үед хөлс ихээр ялгарна. Энэ үед хөлсөөр эрдэсээ алдаж байдаг. Хөлсний найрлагад натри, хлор, кали, магни, кальци зэрэг электролит байдаг. Дунд эрчимтэйгээр дасгал хөдөлгөөн хийхэд 1 цагт 1-3 литр хөлс ялгаруулдаг. Энэ үед 1380-5520 мг натри хөлсөөрөө алдаж байдаг. Хүний бие нийт шингэнийхээ 1% -ийг алдахад цангах мэдрэмж үүсдэг. Өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг тамирчид бэлтгэлийн дараа их цангадаг. Энэ үед цэвэр ус уугаад цангаа гарахгүй байна гэцгээдэг нь электролитоо нөхөж чадахгүй байгаатай холбоотой. Бас бэлтгэл сургуулилтын үед бидний хэлж заншсанаар шөрмөс татах нь элбэг. Үнэндээ энэ нь шөрмөс татах бус булчингийн актин, миозин уургийн агших сунах үйл явц алдагдаж булчин агшиж чангарч хатуурах үйл явц юм. Булчингийн агших сунах үйл явцад кали, кальцийн оролцоотойгоор явагддаг. Иймд алдсан электролитээ нөхөж чадаагүйгээс дээрх шинж илэрдэг. Мөн зүрхний булчин кали дутагдахад мэдрэгээр хүлээж авдаг. Кали дутагдахад зүрхний цохилт олшрох, артерийн даралт хэлбэлзэх шинжүүд илэрдэг. 

ШЭЭСЭЭР…

Анагаах ухаанд хаван ихтэй хүнд шээс хөөх эм хэрэглэж биед хуримтлагдсан шингэнийг гадагшлуулдаг. Энэ үед шээсээр электролитээ ихээр алддаг. Эмнээс гадна шээс хөөдөг хүнс бас бий. Кето диет, кофе болон архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх үед шээсээр электролитээ ихээр алддаг. Миний хувьд кофе хэтрүүлэн хэрэглэх даруйд уруул хатаж хуурайших шинж илэрдэг. Энэ нь эрдэсээ алдаж эсэд шингэний дуталд орж байгаагийн гадаад илрэл юм. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүст маргааш нь ам цангах шинж илэрдэг нь шингэнээ алдсаны шинж билээ. 

СУУЛГАЛТААР…

Суулгалт гэдэг нь хоногт 3 ба түүнээс олон удаа шингэнээр хүндрэхийг хэлдэг. Бага насны хүүхдүүд суулгалтанд маш мэдрэг. Хүүхдийн өвчний цогц менежментэд суулгаж буй хүүхдийг үнэлэхдээ тайван бус цочромхой байгаа эсэх, унтаарсан эсэх, нүд хонхойсон эсэх, арьсны хуниас арилахдаа удаж байгаа эсэхийг шалгадаг. Суулгаж буй хүүхдэд нэн даруй шингэн сэлбэх давсны уусмал мөн цайр нэмэлтээр өгөхийг эмч нар зөвлөдөг. Цайр нь нарийн гэдсээр ус эрдэс давс шимэгдэхэд нэн тустайгаас гадна бодисын солилцоо, дархлаа тогтолцоонд чухал үүрэгтэй тул цайрыг нэмж зөвлөдөг юм.

Хөлсөөр, шээсээр, суулгалтаар шингэнээ алдах үед зөвхөн ус ууснаар шингэн нөхөгддөггүйг тайлбарлахыг хичээлээ. Энэ үед ус, электролит зохистой харьцаагаар агуулсан шингэн нөхөх давсны уусмал уух нь чухал. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу цайр 1.5мг, кали 157мг, хлорид 458мг, натри 341мг, глюкоз 2.7гр-ийн харьцаатайгаар 1 уутанд савласан “Денк-Электролит” бэлдмэлийг 200мл усанд найруулж нэг удаад ууна. Спортоор хичээллэдэг, шээс хөөх хүнс хэрэглэдэг хүмүүс хоногт 3 удаа хэрэглэнэ. Харин суулгалт өгч байгаа хүүхдэд эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. 

Кето диетын үед электролит хэрэглэ, кофе уугаад электролит хэрэглэ, архи согтууруулах ундааны дараа электролит хэрэглэ, спортын бэлтгэлийн дараа электролит хэрэглэ, суулгалтын үед электролит хэрэглэ гэж зөвлөж байна. 

Хүндэтгэсэн, Цахим Эмч

Агуулга: , , , , , , , , , , ,

Сэтгэгдэл