logo
БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ

Үүлэн борооны ажлын төгсгөлд эр хүмүүнээс “Үрийн шингэн” хэмээх 3-5 мл хур бууна. Энэ шингэнд хурдан шаламгай хөдөлгөөнтэй, булчин шөрмөс нь зангирсан, царай зүс сайтай 25-250 сая эр бэлгийн эсийн “сперм арми” байдаг. Энэ армийн үндсэн зорилго нь алс холын цайзад эр эсийг хүлээн суух “өндгөн гүнж”-д өөрийн удмын захиаг дамжуулж дагуулан ирж сав шим ертөнцөд суурших үүрэгтэй.

Сперм армийнхны биеийн дундаж өндөр 5-6 мкм хэмжээтэй бөгөөд тэд үтрээнээс өндгөн эс хүртэл 15-18 см замыг туулан байж зорьсон газраа хүрнэ. Энэхүү туулах зайг зүйрлэвэл шандас, тамир тэнхээ шалгасан Сахарын элсэн цөлийг туулах хэмжээний хол зай зам юм. Энэ замд 250 сая “Сперм арми”-аас тамир тэнхээ, чадал муутай нь замаас гарч шижигнэсэн шандастай хэд нь хүрч очино. Очоод тэд өөрөөсөө 20 дахин том хэмжээтэй өндгөн эсийг бүрхэн бүчнэ.

Тэдний гол зорилго бол өөрийн толгойн хэсэгт агуулагдах удмын мэдээллийг эм эсрүү оруулж хувилж олшруулснаар даалгавар биелэнэ. Ихэнх шилмэл эрс нэг газар бужигнаж байхад сэргэлэн ганц эс арын хаалгаар энэхүү өндгөн гүнжийн дотоод ертөнцрүү нэвтрэн орж өөрийн удмын мэдээллийг хувилан үр удмаа үлдээдэг байна.

Хүний биеийн хамгийн жижиг эс -сперм, хамгийн том эс – өндгөн гүнж хоёр эвсэн нийлж хүн хэмээх гайхамшигт бодьгалыг үүсгэдэг байна.

 

Хүндэтгэсэн,

Цахим Эмч

Агуулга: , , ,

Сэтгэгдэл