logo
БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Суурин төлөөлөгчийн газар БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод илэрсэн шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгааны талаар мэдээлэл авсан.
2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаагаар 44 хүн өвчилсөн байгааг БНХАУ-ын холбогдох байгууллагууд ДЭМБ-д мэдээлсэн. 44 хүнээс 11 хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд 33 хүний биеийн байдал тогтвортой байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дагуу Ухань хотын холбогдох захуудын үйл ажиллагааг түр хааж, ариутгал хийж байна.

Одоогийн байдлаар өвчний шалтгаан тодорхойгүй байна. 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ДЭМБ эрсдэлийг тодорхойлохоор БНХАУ-ын холбогдох байгууллагуудаас нэмэлт мэдээлэл авах хүсэлт тавьсан.

Холбогдох байгууллагуудын мэдээлж байгаагаар өвчтөнүүдийг Ухань хотын эмнэлгийн байгууллагад тусгаарлан эмчилж байна. Өвчтөнүүдэд халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.

Холбогдох байгууллагаас өвчтөнүүдийн зарим нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний Хуанань захад ажиллаж байсныг мэдээлсэн. БНХАУ-ын судалгаа шинжилгээний багаас урьдчилан гаргасан мэдээллийн дагуу хүнээс хүнд халдвар дамжаагүй, эрүүл мэндийн ажилтнууд халдвар авсан талаар бүртгэгдээгүй байна.

Урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ

Холбогдох байгууллагууд дараах арга хэмжээг авсан талаар мэдээллээ.

  • 121 хавьтлыг илрүүлж, эрүүл мэндийн хяналтад авсан.
  • Хавьтлыг хянах ажлыг үргэлжлүүлж байна.
  • Өвчний шалтгааныг тодорхойлох ажлыг үргэлжлүүлж байна.
  • Ухань хотын Эрүүл мэндийн комисс халдварын тохиолдлыг илрүүлэх ажлыг эрчимжүүлж, халдварын дэгдэлтийг хянах ажлыг гүйцэтгэж байна.
  • Эрүүл ахуйн хяналт, шалгалтыг эхлүүлж байна.

ДЭМБ нь нөхцөл байдлыг хянаж байгаа бөгөөд БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж байна.

ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээ

Одоогийн байдлаар шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгааны өвчлөлийн эрсдэлийг тодорхойлоход мэдээлэл хязгаарлагдмал байна. Далайн хүнсний бүтээгдэхүүн зардаг захууд холбогдож байгаа нь амьтны гаралтай байж болзошгүйг харуулж байна. Өвчтөнүүдэд илэрч буй шинж тэмдэг нь зарим амьсгалын замын өвчний үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй бөгөөд уушгины хатгалгаа нь өвлийн улиралд элбэг тохиолддог. Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай уушгины хатгалгааны 44 тохиолдол нь нэг газар, ижил хугацаанд гарч байгаад анхаарах хэрэгтэй.

19 сая хүн амтай Ухань хот нь 58 сая хүн амтай Хубэй мужийн нийслэл юм. ДЭМБ-ын зүгээс лабораторийн шинжилгээ болон бусад шинжилгээний хариуны талаар нэмэлт мэдээллийг авах хүсэлт тавьсан.

ДЭМБ-ын зөвлөмж

Холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллийн дагуу томуу, томуу төст өвчин, амьсгалын замын хүнд хэлбэрийн халдварын үед авах арга хэмжээ-ний ДЭМБ-ын зөвлөмж ач холбогдолтой хэвээр байна:
https://www.who.int/…/bio…/infection_control/publication/en/

Аялж буй хүмүүст хэрвээ аяллын үеэр эсвэл дараа амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандаж, эрүүл мэндийн мэргэжилтэнд өөрийн аяллын талаар мэдээллийг өгөхийг зөвлөж байна.

Одоогийн байдлаар байгаа мэдээлэлд тулгуурлан аялал жуулчлал, худалдааны хязгаарлалт БНХАУ-д тавихгүй байхыг зөвлөж байна.

https://www.who.int/…/05-january-2020-pneumonia-of-unko…/en/

Агуулга: ,

Сэтгэгдэл