Тайланд улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотой Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Тайланд, БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Халдвар авсан өвчтөн БНХАУ-ын Ухань хотоос аялж явсан бөгөөд түүнийг Тайланд улсын холбогдох мэргэжилтнүүд 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр илрүүлж, тэр өдрөө эмнэлэгт хэвтүүлсэн. Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал сайжирч байгааг мэдээлсэн байна.
Бусад улс орнуудад халдварын дэгдэлт гарах нь болзошгүй байгаа учир ДЭМБ-ын зүгээс улс орнуудад идэвхтэй хяналтыг үргэлжлүүлж, бэлэн байдлаа хангахыг зөвлөж байна.
БНХАУ-ын холбогдох байгууллагын хийсэн шинэ коронавирусийн геномын шинжилгээ нь халдвар авсан хүнийг цаг алдалгүй илрүүлэх, тусламж үзүүлэх, вирусийн тархалтыг хязгаарлах боломж олгож байна.
ДЭМБ-аас БНХАУ нь халдварын үүсгэгч, халдвар дамжуулах амьтан, эх уурхай зэргийг тодорхойлох, тандалт судалгааг үргэлжлүүлэх нь чухал болохыг дахин онцолж байна.
Үүссэн нөхцөл байдлын шаардлагаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус Онцгой байдлын хорооны гишүүдтэй хэлэлцэх болно.
Эх сурвалж: ДЭМБ Монгол
https://www.who.int/news-room/detail/13-01-2020-who-statement-on-novel-coronavirus-in-thailand?fbclid=IwAR0f0Kkp7iZEb3pgMYczr2-ILe-dn9-k8Qjw-IZan3eUxOWYV14oN1NuzPY
Агуулга: ДЭМБ, коронавирус
Сэтгэгдэл