ОМЕГА-3 ХЭРЭГЛЭВЭЛ УХААНТАЙ БОЛНО
Сурах үйл явц, ой санамж, сэтгэл хөдлөлийг зохицуулж байдаг гиппокамп гэж хэсэг хүний тархинд байдаг. Олон ханаагүй тосны хүчил нь гиппокамп хэсгийн мэдрэлийн эсийг хөгжүүлдэг гол хүчин зүйл болохыг судлаачид тогтоосон юм. Булчин хөгжихөд уураг зайлшгүй хэрэгцээтэй байдаг адил тархи хөгжихөд олон ханаагүй тосны хүчил зайлшгүй хэрэгтэй юм. Ханаагүй тосны хүчил агуулсан хүнснээс дурдвал оливын тос, чацарганы тос, айрагны тос, хонины өвчүү, сүүлний тос, маалингийн тос, самарны тос зэрэг орно.
Тосны хүчлийн нүүрстөрөгчийн гинжин холбооны уртаасаа хамаарч 3 төрөл байна. ALA /Alpha Linolenic Acid/ буюу 18 гинжит Омега 3 тосны хүчил нь хушга самар, гүнжидийн үр, чиа үр зэрэгт агуулагддаг. Харин загас, загасны тосонд EPA /EicosaPentaenoic Acid/, DHA /DocosaHexaenoic Acid/ зэрэг Омега 3 агуулагддаг. EPA нь 20 гинжит тосны хүчил бол DHA нь 22 гинжит тосны хүчил агуулдаг байна. Гинж уртсах тусам ашигт чанар нэмэгддэг. Нэг хэсэг самар идвэл ухаантай бол гэж сурталчилж байсан нь үндэслэлтэй юм. Гэхдээ загасны тос нь DHA 22 гинжит тосны хүчил агуулсан учир ашигт чанарыг хувьд ALA 18 гинжит тосны хүчилтэй самарнаас илүү юм.
Жирэмсний 3 дахь 3 сараас ургийн тархи мэдрэлийн тогтолцоо хөгжиж эхэлдэг. Энэ үед DHA, EPA агуулсан Омега-3 ийг жирэмсэн эмэгтэй зайлшгүй хэрэглэх шаардлагатай болдог. Жирэмсний 3 дахь 3 сараас (13 дахь долоо хоногоос) хоногт 2000мг Омега-3 даа 200мг DHA олон ханаагүй тосны хүчил агуулсан агуулсаныг уулгахад хүүхдийн хараа сайн, сэтгэн болох чадвар өндөртэй байгааг судалгаагаар тогтоожээ. Хүүхдийн тархи, мэдрэлийн тогтолцоо 5 нас хүртлээ бүтцийн хөгжлийнхөө 90 хувьд хүрдэг байна. Иймд 5 нас хүртэл өдөрт DHA, EPA агуулсан 1000 мг тун Омега-3 заавал хэрэглүүлж байх хэрэгтэй. Иймд хүүхэд ой тогтоолт, сурлага сайтай, ухаантай, аливаад хандах хандлага эерэг байхад Омега 3 чухал нөлөөтэй.
Стресст байдал удвал сэтгэл гурталд хүргэнэ. Сэтгэл гутрал нь уйтгарлах, амьдралаас уйдах, амиа егүүтгэх сэдлээр илэрдэг эмгэг юм. Мөн Сэтгэл заслын эмийн эмчилгээнд Омега 3 хэрэглэх нь үр дүнтэй болохыг олон орны судалгаа нотолж байна. 26 судалгаан дээр үндэслэсэн мета анализ судалгааг 2016 онд нийтэлжээ. Энэ судалгаагаар Омега-3 хоногт 1000-6000мг тунгаар хэрэглүүлсэн хүмүүсийн дунд сэтгэл гутрал 17 хувиар буурчээ. Өдөрт бүр 1000 мг тун хэмжээтэй Омега-3 хэрэглэдэг настангуудын дунд зөнөх, алцхаймер зэрэг сэтгэл мэдрэлийн эмгэгийн эрсдэл буурдаг болохыг тогтоосон байна.
ОМЕГА-3 ХУДАЛДАН АВАХАД АНХААРАХ ЗҮЙЛС
Хамгийн анхны чухалчлах зүйл бол гарал үүсэл юм. Аль бүс нутгийн ямар загаснаас гарган авсан бэ гэдэг их чухал. Учир нь хүний буруу үйлдлээс болж далай ихээр бохирдох болсон. Хамгийн цэнгэг эрүүл бүс нутгийг хойт туйл “арктик” гэж үзэх болсон. Туйлын туяа тусдаг Норвеги улс хамгийн эко бүс юм. Өөрөөр хэлбэл хойд туйлаас барьсан сагамхай, хулд загаснаас гаргаж авсан “Арктикийн Омега-3” ашигт чанар илүү өндөр. Үүний дараах чухал үзүүлэлт бол загаснаас гаргаж авсан тосоо ямар аргаар хэр хугацаанд ялган авдаг вэ гэдэг их чухал. Омега-3 нь хурданд задарч ашигт байдлаа алддаг учир уламжлалт аргаар 2 цагийн дотор тосыг нь ялгаж авах нь ашигт чанар өндөртэй гэж үздэг. Хамгийн сүүлд анхаарах зүйл бол DHA Омега 3-ийн тун хамгийн багадаа 200мг-аас дээш хэмжээгээр агуулсан байх юм. Эдгээр 3 үзүүлэлтийг харгалзан үзэж сонголтоо хийж байхыг хичээж байгаарай.
Хүндэтгэсэн,
Цахим Эмч
Сэтгэгдэл