logo
БАТАЛГААТ ЭХ СУРВАЛЖ

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурлын үеэр Кристиан Роналдо өөрийнх нь урд байсан кока кола ундааг ширээнээс холдуулж ус сонгохыг уриалжээ.

Түүний энэ үйлдлийн нөлөөгөөр Кока Кола компанийн нэгж хувьцаа $56.10 -аас $55.22 болж зах зээлийн нийт үнэлгээ 243 тэрбум ам.доллараас 238 тэрбум ам.доллар болжээ. Кристиан Роналдогийн энэ үйлдлийн нөлөөгөөр хагас өдрийн дотор Кока Кола компани 4 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.

Кристиан Роналдогийн энэ үйлдэл бусад хөлбөмбөгийн тамирчдад нөлөөлж эхэллээ. Тухайлбал өнгөрсөн шөнө болсон Итали Швейцарын тоглолтын дараах хэвлэлийн баг хурлын үеэр Италийн шигшээ багийн тоглогч Мануэл Локателли мөн ширээн дээр нь байсан Кока Колаг холдуулж ус тавьжээ.

Мөн Францын шигшээ багийн тоглогч Пол Погба хэвлэлийн бага хурлын үеэр ширээн дээр байсан Heineken брэндийн алкохолгүй шар айргийг холдуулсан нь олны анхаарлыг татлаа. Харин түүний энэ үйлдэл тус компанийн хувьцааны үнэлгээнд савлагаа үүсгээгүй байна.

Цаашид энэ давалгаа хэрхэн өрнөхийг таашгүй юм.

 

Агуулга:

Сэтгэгдэл